Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд Буриад руу хорхог оруулах гээд баригджээ

Монгол-Оросын хилийн Наушки боомтоор зорчиж явсан галт тэргэнд  монголын нэг иргэн 6,3 кг борц, нөгөө нэг нь 6,2 кг чанасан мах тээвэрлэж яваад оросын хилийн мэргэжлийн хяналтын албаныханд баригдсан байна. Энд хээрийн нөхцөлд битүү чанасан гэж тодотгосоныг үзэхэд хорхог байсан бололтой.

Оросын хяналтын албаныхан эдгээрийг гарал үүсэл, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй гэсэн үндэслэлээр хураасан байна.

Албаны мэдээлэлд монгол улсын хоёр иргэнд захиргааны хариуцлагын дагуу хэрэг үүсгэн, хураасан бүтээгдхүүнүүдийг Монгол Улс руу буцаасан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан