Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуны олимпын нээлтийг 30 минутаар танажээ

Их Британийн нийслэл Лондон хотноо долоо хоногийн параа эхлэх зуны ХХХ олимпыг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслолын үргэлжлэх хугацааг 30 минутаар танахаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн бямба, ням гарагт хийж үзсэн сургуулилтын үеэр нээлийн ёслол өмнө нь төлөвлөсөн гурван цагаасаа давсан нь ийм шийдэл гаргахад хүргэсэн байна. Тэдний үзэж байгаагаар нээлтийн ёслол хэдий удаан үргэлжлэх тусам үзэгчид залхаж гэртээ үзэхийг илүүд үзнэ гэнэ. Нээлтийн ёслол зохион байгуулагчид ердөө 90 минутад шоу үзүүлбэрээ багтааж үлдсэн хугацаанд нь наадамд оролцох 204 орны тамирчдын жагсаал, олимпын бамбар асаах ажлыг хийхээр төлөвлөжээ. Нээлтийн ёслол орон нутгийн цагаар шөнийн 00,30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан