Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС манайд 434,3 сая доллар хуваариллаа

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг дэмжих гурван жилийн хөтөлбөрийн хүрээнд Олон улсын валютын сан өнгөрсөн пүрэв гарагт 434,3 сая өгөхөөр баталлаа гэж Рейтер  агентлаг мэдээллээ.
Монголын  гадаадад гаргадаг гол нэрийн  түүхий эдийн үнэ огцом унаж экспортын зах зээл дээрх өсөлт нь удаашран эдийн засаг нь хүндэрсэн гэж ОУВС үзэж байна. Засгийн газар нь ч эдийн засгаа сэргээх шинэ хөтөлбөр боловсруулаад байгаа юм.
Монголын эдийн засаг санхүүгийн шинэчлэлийг дэмжихэд ОУВС ийм байдлаар 5,5 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ.
Үүнээс гадна Азийн хөгжлийн банк зэрэг бусад түншүүд нь ч Монголын эдийн засгийг дэмжих хөрөнгө гаргах юм rns.online хэвлэл мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан