Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутны хяналтын тоог их, дээд сургуулиуд өөрсдөө тогтооно


Их, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог БСШУ-ы сайд баталдаг байсныг нь өнгөрсөн жилээс болиулсан. Энэ нь Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн хоёрт “Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж заасантай холбоотой. Ингэснээр хэдэн оюутан элсүүлэхээ их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийнхөн өөрсдөө шийдэх эрхтэй болсон байдаг.
Тэгвэл энэ жил ч мөн адил дээрх жишгээр их, дээд сургуулиуд оюутнуудаа элсүүлэх нь. Өөрөөр хэлбэл, 2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хяналтын тоог тодорхой үндэслэл, үзүүлэлт, судалгаанд тулгуурлан тогтоохыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь үүрэг болгосон байна.
Гэхдээ хяналтын тоог тогтоохдоо үндэслэл, үзүүлэлт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг баримжаалж, хичээлийн байрны хүчин чадал, багшийн ачааллыг хэтрүүлэхгүйгээр, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн шалгууртай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан