Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд өнөөдөр Орос руу ниснэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербургт зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд болох Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордоно.

Энэ форумын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын болон бусад улс орнуудын удирдагчидтай уулзаж эдийн засгийн асуудлаар ярилцах юм байна.

1997 оноос хойш Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд өнгөрсөн 2016 онд гэхэд л дэлхийн 133 орны 12 мянган төлөөлөгч оролцож байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан