Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баярцэцэг Стивен Сигалын кинонд тоглох нь


АНУ-ын Вашингтон хотноо болсон “Дэлхийн мисс”-ийн 66 дахь тэмцээнд амжилттай оролцож шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан А.Баярцэцэг тэмцээнийхээ дараагаар Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын гэрт зочилж байсан юм. Харин энэ удаад мисс бүсгүй маань түүний найруулж байгаа кинонд нь тоглохоор болжээ.

Энэ тухайгаа цахим хуудаснаа “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн 2-р сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах "Attrition" киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо. Ирэх 7-р сард Тайланд улсад зургаа авч эхлэх юм байна.  Сайхан хүмүүстэй танилцаж, гайхалтай боломжууд хаалгаа дэлгэн угтаж байгаад талархъя” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан