Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ, ”Хүннү Эйр”, ”Эйр Монголия” тасалбарын үнээ 20-40 хувь хямдруулна гэв


Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийсэн байна.  Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэнэ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ч “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлсээр ирсэн. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан