Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөлтийн ардын жүжигчин А.Баталов нас баржээ


“Амьдрал нулимсанд дургүй”, “Тогоруун цуваа” зэрэг киногоороо манай үзэгчдийн танил  ЗХУ, ОХУ-ын ардын жүжигчин Алексей Баталов өнгөрсөн шөнө нойрон дундаа нас барсан гэдгийг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.


. 89 настай жүжигчин Баталов өөрийнхөө биеийг таагүй байгааг аль эртнээс мэдсэн учраас  ээжийнхээ оршуулгын дэргэд өөрийгөө нутаглуулахыг захьсан байж. Тэрээр дотор эрхтэний хямралын улмаас энэ оны эхээр гэртээ байхдаа ухаан алдаж, түнхний гэмтэл авч, мэс засалд орон удаан хугацаагаар Москвагийн нэгэн асрамжийн газарт хэвтэж эмчлүүлж байсан гэнэ. Жүжигчин ЗХУ-ын үед 40 гаруй кинонд тоглосноос дэлхий нийтээр түүнийг нэр алдартай болгосон нь “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гоша юм.



"Тогоруун цуваа"

 Эхнэрийн хамт

Ээж Нина, дүү Миша

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан