Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр хөрштэй хийх худалдаа, хөрөнгө оруулалт өсчээ


Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа, эдийн засгийн 13 дугаар чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтаар гурван улсын хил орчмын худалдаа, Худалдаа аж үйлдвэрийн танхим, орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилтэд туршлага хуваалцах асуудлаар санал солилцжээ.

 Мөн уул уурхай, хүнд үйлдвэрлл, газрын тосны импорт, барилга,  тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес зэрэг асуудлаар салбар хуралдаан болж тодорхой саналууд гарсан байна. Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц, бусад дэдбүтэц үйлдвэрлэлийн төсөлд хамтран ажиллах талаар ярилцжээ. Мөн Красноярскийн хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой хэмээн илэрхийлжээ.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Эрээн хот бүс нутгийн  бүтээн байгуулалт, худалдаа хөрөнгө оруулалтын нэмгдүүлэх талаар тууштай ажиллаж байгаагаа дурдав.
МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:
Монгол Улсын эдийн засаг сайжрах хандлага байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэн. Үүнийг энэ удаагийн чуулга уулзалт илтгэж байгаа юм. Энэ чуулга уулзалтад 300 гаруй бизнес эрхлэгч харилцан ярилцаж  хамтран ажиллах 24 гэрээнд гарын үсэг зурлаа.
ОХУ-ын ХАҮТ-ын дарга С.Н.Катырин:
Манай хятад нөхдийн “Ямар нэг зам эхний алхамаас эхэлдэг” гэдэг зүйр үг бий. Тэгвэл бид 13 алхаад байна. Бидний ажил энэ хугацаанд үр дүнд хүрсэн. Бид 65 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд 2 компани хамтран ажиллах гэрээнд, 14 компани санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хоёр компанийн нэг нь Томскийн хүнсний үйлдвэр, нөгөөх нь Барнаулын эрчим хүчний компанитай хийсэн гэрээ.
Цаашид ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах, эрчим хүч, бие биенийхээ бүтээгэхүүнийг бусад зах зээлд гаргах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх сонирхолтой байгаа.
БНХАУ-ын Олон улсын худалдаг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу:
Манай гурван улс хоорондын ХАҮТ, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа үр дүнтэй байна. Тухайлбал, 20 гэрээнд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь монголын компаниудтай хамтран ажиллах гэрээ. Энэ оны эхний таван сарын байдлаар зөвхөн Монгол Улстай хийсэн гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 39.1 хувиар өссөн үзүүлэлт. Цаашид гурван улсын худалдааны танхим худалдаагаа өргөтгөхөөс гадна хөрөнгө оруулалтад хамтран ажиллана.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01