Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын оюутан БНАСАУ-ын шоронгоос суллагдаад долоо хонолгүй нас баржээ

 22 настай америк оюутан залуу Отто Вомбиер БНАСАУ-ын шоронд 17 сар хоригдсоны эцэст шоронгоос комын байдалд гараад долоо ч хонолгүй нас баржээ. Төрсөн нутаг Огайогийн Цинциннати эрүүл мэндийн төвд тэрээр комын байдалд ирж, сэхээ оролгүй нас барсан ч түүний эцэг эх нь эмнэлгийнхэн бүх чадлаараа ажилласанд бид талархаж байна гэсэн байна. Хойд Солонгосчуудын харгис “хар ялаа “бидний хүүг ийм үхэлд хүргэлээ хэмээн эцэг эх нь хэлжээ.

Оттог Хойд Солонгосын буудалд байсан суртал ухуулгын зурагт хуудсыг урсан хэргээр баривчилж, 15 жил хорих ял тус улсын шүүхээс төлөвлөөд байсан юм. Харин шүүх хурлын үеэр оюутан залуу өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн учраас хорих ялыг багасгаж, 17 сар хорьжээ. Гэвч энэ сарын 13-нд тэрээр ухаангүй байдалд шоронгоос суллагдсан боловч ийн сэхэлгүй нас баржээ. БНАСАУ-ын зүгээс Оттог өвдсөн байсан учраас тайвшруулах эм өгсөн. Гэвч тэрээр тайвшруулах эмийг уугаад ухаангүй байдалд орсон гэсэн мэдээлэл өгсөн бол АНУ-ын эмч нар түүний тархи үхэжсэн байсныг шинжилгээгээр баталжээ

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан