Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-аар батлах хуулийн төсөлд иргэд саналаа цахимаа өгдөг болов


Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-аас НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд Forum.parliament.mn цахим системийг бүтээж, УИХ-ын Тамгын газрын parliament.mn цахим хуудасны дэд хэсэг болгон байршуулсан байна. Ингэснээр УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй хуулийн төсөлд иргэд саналаа өгөх боломж бүрджээ. Энэхүү цахим систем албан ёсоор ажиллаж эхэлснийг зарлаж, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй хууль болон бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээс өмнө 30 хоногийн турш цахим системд байршина. Энэ хугацаанд иргэд хуулийн төсөлд оруулах саналаа ерөнхий байдлаар болон тухайн зүйл заалт бүр дээр саналаа нэмэрлэж болох юм.

Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-ын захирал С.Оюунтуяа, “УИХ-аас баталсан Хууль тогтоомжийн тухай хууль өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж байна. Тус хуулийн төсөлд аливаа хуулийг батлахын өмнө иргэдийн саналыг цахимаар авдаг байх, тухайн саналаа хүлээн авсан эсэхээ эргэж тайлагнадаг байх гэх зэрэг зүйл заалт туссан. Энэхүү зохицуулалттай дээрх систем нийцэлж байна" гэв.

Одоогийн байдлаар тус системд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байршуулаад байгаа ба нэмэлт өөрчлөлттэй 1490 хүн танилцаад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан