Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилж байна
Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгчийн хооронд байгуулах “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-ыг баталсан байдаг.
Ингээд Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 130-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн үндсэн нөхцлийг өөрчлөхгүйгээр гэрээний загварт нийцүүлэн шинэчилж байна.
Тухайлбал, газрын тосны хайгуулын Сулинхээр 23 талбайд “Шунхлай энержи” ХХК, Номгон-9 талбайд “Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК, Дарьганга 24 талбайд “Монголиа Шин И Энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус шинэчлэн байгууллаа.
Мөн газрын тосны хайгуулын Борзон-7 талбайд “Импайр газ Монголиа” ХХК-тай, Төхөм-10 урд талбайд “Монголын Алт” ХХК-тай, Сүхбаатар 27 талбайд “Вульф петролиум” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус шинэчилсэн байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэхдээ Газрын тосны тухай хуулийн дагуу нэмэгдсэн хайгуулын хугацааг баталгаажуулжээ. Үүнээс гадна хайгуулын талбайн хэмжээг шинэчлэн тодорхойлох, захиргааны зардлын хувь хэмжээг шатлалтай болгосон аж. Бас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 оноос эхлэн Газрын тосны тухай хуулийн 30.7 заалтын дагуу төлөх юм. хуулийн уг заалтад тусгай зөвшөөрлийн төлбөрийг оны эхний 30 хоногийн дотор төлнө хэмээн заасан байна.

0 Сэтгэгдэл