Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адольф Гитлерийг хөнөөх гэсэн 10 бүтэлгүй оролдлого

Нацист германы удирдагч Адольф Гитлерийг хөнөөх гэсэн оролдлого бүр эрт, дөрвөн ч удаагийн оролдлого нь түүнийг Засгийн газрын тэргүүн, канцлер болохоос ч өмнө гарч байсан гэнэ. Дор дурдах 10 удаагийн оролдлого, төлөвлөгөөний  зарим нь баатарлаг үйлс мэт боловч зарим нь ухаангүй явдал ч байж  болох. Гэтэл зарим нэг нь бүр хачин, санаанд оромгүй мэт. Гэхдээ л энэ бүхэн биелсэн бол магадгүй манай дэлхий огт өөр байх ч юм бил үү.

10. Иоганн Георг Эльзер ердөө хэдхэн минут л хоцорч

1938 оны арваннэгдүгээр сарын 8-нд Адольф Гитлер үхлээс ердөө хэдхэн см-ийн зайд байлаа. Түүнийг Мюнхений шар айрагны газар үг хэлэх тэр өдөр цаг агаар тун таагүй байснаас үгээ 30 минутын өмнө дуусгаад буцах галт тэргэндээ амжиж суухаар бодож. Тэгээгүй бол тэр энэ орой үхэх байлаа.

Гитлерийг гарч явснаас хойш 10 минутын дараа индрийн тэнд цагийн тохиргоотой бөмбөг дэлбэрсэн байна. Найман хүн амь үрэгдэж 60 хүн шархаджээ. Гитлер үгээ үргэлжлүүлж байсан бол амь алдах нь тодорхой байлаа.

Бөмбөгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн коммунист Иоганн Георг Эльзер тавьсан байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тэрээр найзаа Гитлерийг устгахгүй бол Герман хэзээ ч зөв замдаа орохгүй гэж хэлж байжээ. Гитлерийг алсны дараа Германд коммунист хувьсгал гарна гэдэгт тэр итгэж байсан гэдэг.


Эльзерийг Швейцар руу гарах гэж байхад нь бариад Дахаугийн хорих лагерьт илгээн тамлаж байгаад буудан хороосон байна.

9. Маргааш нь Морис Баво бас Гитлерийг буудахаар оролдов


Морис Бавогийн санаа хэрэгжсэн бол Эльзерийн оролдлогоос амьд гарсан Гитлер үүнээс 24 цагийн дараа бас л амь тавих байлаа. Швейцарийн оюутан Баво Гитлерийг христийн эсрэг үзэлтэн, ийм ч учраас түүнийг алах нь “ариун үйл” гэж итгэсэн нэгэн.

 Ийм ч учраас  тэр энэ итгэл үнэмшлийнхээ төлөө хуурамч тасалбар хийгээд галт тэргэнд суусан байна. Түүнийг саатуулан шалгахад гар буу, Гитлерийн гэрт хүрэх схем зураг гарчээ. Ингээд бүх зүйл төгсгөл болж Бавог баривчлан толгойг нь гильотиноор тайрч цаазалжээ.
      

8. Уильям Сибрукын хараал жатга

1941 оны нэгдүгээр сарын 22-нд Сибрук гэгч Мэриленд дэх гэртээ хэсэг нөхдийн хамт “Гитлерийг хөнөөх” шашны нэг ёслол, хараал жатга  үйлдэж. Тэд үүр цайхаас өмнө ром дарс уун, бөмбөр нүдэж Германы удирдагчийг хөнөөх бурхдыг дууджээ.

Тэд нацистын хувцастай мануухай босгоод “Чи муу Гитлер. Гитлер. Энэ бол чи” гэж хашгиран хутгаар дүрэн “Бид чамайг хараан зүхэж байна” гэцгээж зүрхэн тушаа газар нь хадаас шааж байлаа. Дараа нь Сибрук мануухайнхаа толгойг сүхээр цавчин өтний идэш болгохоор ойд хаяжээ.

7. Гитлерт  халдсан анхны үйлдэл


Ер нь Гитлерийг хөнөөх гэж 20 жилийн турш оролдож. Хамгийн анх 1921 онд мөн л Мюнхений шар айрагны газар олон зуун хүний өмнө аугаа их национал-социализмын тухай алдарт үгээ  хэлж байхад нь тэнд эсрэг үзэлтнүүд нь ч бас байж.

Гитлерийг үгийнхээ дунд завсарлахад нь индэр лүү шар айрагны аяга чулуудсан байна. Хамгаалагчид хариу үзүүлснээр бөөн зодоон болж сандал ширээ шидлэн энд тэндгүй л юм шидэлж байтал заалнаас хэн нэгэн нь Гитлер лүү гар буугаар буудаж. Зарим эх сурвалжаар бол Гитлер буу гаргаж хариу буудсан гэдэг.

Энэ бүхний дараа зодоон үргэлжилсээр байсан ч тэрээр 20 минут үгээ хэлж байсан гэдэг.

6. Онгоцонд нь бөмбөг....

Гитлерийг засгийн эрхэнд гарахад нь бүх геманчууд сэтгэл хангалуун байсангүй. Нацистууд улс төрийн өрсөлдөгчдөө, еврейчүүдийг устгаж эхлэхэд генерал Хеннинг фон Тресков нацист намд төгсгөлийн цэг тавихаар шийдэж. Тэр германы эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй эвсэн Адольф Гитлерийг хөнөөхийн төлөө зогсохгүй тэмцэнэ, туслана гэж тохирч.

Ийм боломж 1943 оны гуравдугаар сарын 13-нд Гитлерийг  Винниц дэх харшаасаа ЗХУ руу нисээд буцаж ирэхэд нь тохиожээ.
Фон Тресков удирдагчийг дагалдагч офицеруудын нэгэнд үнэтэй коньяк өгч Берлин дэх түншүүддээ  хүргэж өгөөрэй гэж. Лонхонд 30 минутын дараа тэсрэх бөмбөг нуусан байлаа. Тресков ч фюрерийн хэрхэн үхэхийг харахаар араас нь онгоцоор дагалдсан байна.

Харамсалтай нь бөмбөг дэлбэрсэнгүй, Гитлер зүв зүгээр зорьсон газартаа хүрэх нь тэр. Цонхийг ачааны хэсэгт нуусан болохоор  хэт хүйтэнд дэлбэлэгч нь ажиллаагүй байна.

Гитлер зүв зүгээр гэртээ ирж, харин Тресков өнөөх бөмбөг нөхдийнх нь гэрт дэлбэрчихээс урьтаж олж авах ажилтай болжээ.

5. Рудольф-Кристоф фон Герсдорф амиа золиослогч


 Фон Тресков шантарсангүй. Гитлерийг хөнөөхөөр дахиад оролдоход үүний төлөө хэн нэгэн амиа золих хэрэгтэй  байлаа. Нацистын генерал Рудольф-Кристоф Фрайер фон Герсдорф үүнийг нь дэмжиж Гитлерээс дэлхийг аврахыг зөвшөөрсөн байна. 1943 оны гуравдугаар сарын 15-нд Гитлер, Геринг, Риммлерийг дагуулан Берлинд оросоос олзолсон тоног төхөөрөмжийн үзэсгэлэн үзэх ёстой байв.
Бүр ч сайхан боломж, нацистын гурван томыг нэг дор устгах байлаа.

Герсдорф халаасандаа 10 минутын дараа тэсрэх бөмбөг  хийгээд үзэсгэлэнд орж Гитлерийг хүлээж байв.
Гитлер хоцорвол Герсдорф бөөн нацистуудын дунд ороод бөмбөгөө дэлбэлэхээр тохирчээ.
       
Гэтэл Гитлер ирээд үзэсгэлэнг ердөө найман минутад л үзнэ гэв. Тэгэхээр бөмбөг Гитлеийг явсны дараа дэлбэрэх болчихлоо. Олны дунд дэлбэллээ гэхэд Гитлер амьд үлдэнэ. Гитлер үзэсгэлэнгийн танхимаар хэрхэн инээмсэглэн “гүйж” байхыг Герсдорф инээмсэглэн харж байгаад гархаас аргагүй болжээ.

4. Остерын хуйвалдаан

1938 онд Германы цэргийн тагнуулын удирдах газрын нэг хэлтсийн дарга Ханс Остер  зөвхөн Гитлерийг хөнөөгөөд зогсохгүй, нацист намыг орвонгоор нь өөрчлөх төлөвлөгөө гаргажээ. Гитлер энэ үед Чехословакийг хяналтдаа авахыг хүсч байсныг Остер энэ бол дэлхийн дайнд Германыг татан оруулах аюул гэж харж байв. Тэгээд л үүнийг таслан зогсооё гэж бодож.

Тэрээр төрийн эргэлт хийх бодолтой байлаа. 60 офицероос бүрдсэн баг бүрдүүлээд эхлээд Гитлерийг баривчлах, дараа нь түүнээс ямар нэг аргаар хагацах. Зарим нь Гитлерийг цаазалъя гэж байхад нөгөө хэсэг нь түүнийг сэтгэцийн өвчтэй гэж зарлая гэж байсан бол Остер өөрөө болохоор баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн гээд буудчихъя гэж байв.

Төрийн эргэлт болсонгүй. Хүмүүсийнхээр бол Чехословакийг эзлэхэд нэг ч буун дуу гараагүй болохоор Остерийн болгоомжлоод байсан дэлхийн дайн дэгдсэнгүй. Хямрал болоогүй юм чинь гээд хуйвалдаан ч тэгсхийгээд нам жим болох нь тэр. Харамсалтай нь дэлхийн дайн хэдийнээ нүүрлэчихээд байлаа.

3. Британчууд Гитлерийн хүнсэнд нь эмэгтэйн гормон  хийнэ  гэв


Гитлерийн эсрэг төлөвлөгөө бүхэн түүнийг алах ёстой гэж байсангүй.  Нэг хэсэг нь Гитлерийг жаахан номхруулахаар төлөвлөж байж. Британичуудын нэг төлөвлөгөөнд Гитлерийн хүнсэнд нь эстроген буюу эмэгтэй хүний гормон хийхээр бодож байж.

Гитлерийн эгч нь их л дөлгөөхөн нэг нарийн бичгийн дарга байсан болохоор британичууд фюрерийн эмэгтэй гормоныг нь ихэсгэвэл эгч шигээ номхон дөлгөөн хүн болох байх гэж таамагласан нь тэр...

2. Долдугаар сарын 20-ны хуйвалдаан

1944 оны  долдугаар сарын 20-нд гүн Штауффенберг фюрерийг алахад бусад бүх оролдлогуудаас хамгийн их дөхсөн нэгэн. Тэрээр Гитлерийг өөрийн нууц байранд хамгийн ойрын итгэлтэй хүмүүстэйгээ уулзахад нь тэслэгчтэй цүнх бариад орсон.

Цүнхээ ширээн дор Гитлерт аль болох ойр тавиад гарсан байна. Бөмбөг тэсэрсэн, өрөө тэр чигтээ сүйрсэн. Дөрвөн хүн амь алдсан ч Гитлер хэд хэдэн шалбархайтай амьд үлдэж. Штауффенбергийг баривчлан цаазалсан байна.

1.    «Фоксли» ажиллагаа

Англичууд Гитлерийг алах гэж олон арга хэрэглээсн. Эхлээд тэд Гитлерийн хувийн галт тэргийг бөмбөгдье гэж байсан бол дараа нь усан хангамжинд нь хор хийе гэж байсан ч аль нь ч хэрэгжсэнгүй. 1944 онд Гитлерийн хувийн хамгаалалтын нэг ажилтныг баривчлаад Баварын Альп дахь хоргодох байранд ажилаж байсан түүнийг байцааж тэр байрны нь тухай бүгдийг мэдэж авсан байна.

Тэр нь Гитлер нацист далбаа мандуулсан байранд байдаг, өглөө бүр 10,00 цагт ойр хавиар, мэргэн буудагчийн хараанд өртөхөөргүй ой дундуур 20 минут орчим ямар ч хамгаалалтгүй ганцааараа зугаалдаг гэж ярьжээ.

Англичууд тэр хавийг тагнасан байна. Тэдэнд бас туслалцаа үзүүлэх мэргэн буудагч тэр байранд байжээ. Энэ бол биелж мэдэх төлөвлөгөө байсан ч дэд хурандаа Роналд Торнли үүний эсрэг байлаа. Тэр Гитлерийг амьд үлдээх нь дээр гэж командлалдаа итгүүлж чаджээ. Түүнийг амьд нацистуудын нүдэн дээр алснаас стратегийн хувьд амьд үлдээх нь илүү эмгэнэлтэй гэж тэр үзэж байлаа. Тэр үед дайн ч үндсэндээ дуусч байсан болохоор холбоотнуудын хувьд Гитлерийг  амьдаар нь барих нь  илүү сонин байсан л даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан