Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд (2025.06.16) Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосяан, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ким Сонвуг болон албаны бусад хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын талаарх бодлогын зөвлөмжтэй танилцахдаа таатай байх болно гэлээ.

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар ирсэн болохыг ноён Тахсин Саади дурдаад, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм.

Тус ажлын хэсэг долоон сарын өмнө Монгол Улсад ажиллахаар төлөвлөсөн ч энэ хооронд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг тодотгоод, ажлын хэсэг ойрын хугацаанд товч тайлангаа Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд танилцуулна гэлээ. Харин үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгох товтой гэдгээ дуулгав.

Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан