Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд өнөөдөр бага зэргийн бороотой, 28-30 градус дулаан

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан