Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар УИХ-ын тангаргаа өргөх нь

Үндсэн хуулийн цэц МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гомдлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд, маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна.
УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Н.Санжаадорж нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Харин Н.Энхбаяр нар СЕХ-ны эл шийдвэр Үндсэн хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаад байлаа. Гэвч ҮХЦ СЕХ-ны гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
Ингэснээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр “Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар бүрэн эрхийнхээ дагуу тангаргаа өргөх боломжтой болов.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан