Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Номинжин 7 хэлээр гоцлон дуулжээ


 Английн Уэлсийн Ланголен хотноо 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Llangollen International Musical Eisteddfod” хөгжмийн наадмын хаалтын концертод дуучин Номинжин дэлхийд алдартай Уэлсийн Дуурийн театрын Симфони найрал хөгжимтэй АНУ-ын хөгжмийн зохиолч, Граммийн хошой шагналт Кристофер Тиний удирдлага дор 7 хэлээр гоцлон дуулжээ.

Энэ найрал хөгжмийн уран сайхны удирдаач нь Кардифф “Дэлхийн дуучин 2017” дуурийн дуу дуулаачдын тэмцээний шүүгчдийн тэргүүн юм байна.

470 гаруй оролцогч олон төрөл жанраар уралдаан тэмцээнд оролцсон бөгөөд Номинжингийн хувьд тэмцээнд орохоор биш харин дэлхийн урлагийн ододтой хамт хаалтын өдрийн орой "Бүх улс үндэстнийг дуудахуй" сэдэвт концертын хөтөлбөрт уригдан дуулсан нь энэ юм байна. Түүнтэй хамт Америк, Африк, Тайванийн найрал дуучид дуулсан бөгөөд тоглолтын бичлэг сарын турш BBC-гийн сайтан дээр байрших юм байна.

Дашрамд сонирхуулахад, Номинжин 2014 онд уран бүтээлчдийн мөрөөдлийн тайз болох Карнеги Холлын Их Танхимд, 2016 онд  Линкольн Центрийн Дэвид Геффений Их Танхимд 300 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, 600 найрал дуучинтай хамт 5 хэлээр гоцлон дуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Ene neg sonin duuchin bainaa.aldartai ch duuchin yum shig aldartai geheer humuus medehgui odoo yu gej ch helmeer yum be de
Хамгийн их уншсан