Ц.Цэнгэл: Иргэний нийгмийн байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд оройлон оролцож байгаад баяртай байна
2017 оны 8 сарын 10

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Туулын хар шугуй” ТББ-ын идэвхтэн байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулан өглөө.

“Туулын хар шугуй”  нь 2002 оноос эхлэн Туул голын дагуу Нисэхийн хар тохой, Сонсголонгийн гүүрнээс эхлэн Сонгины дээд ам хүртэл сайн дураараа хамгаалалтын үйл ажиллагаа явуулж хийж ирсэн үлгэр жишээ иргэний нийгмийн байгууллагуудын нэг билээ. Тиймээс тус төрийн бус байгууллагын тэргүүн З.Доржпаламын өнгөрсөн хугацаанд байгаль орчноо хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтангадас одонгоор шагнаж, Монголын байгаль орчны иргэний зөвлөл гишүүдийг хөдөлмөрийн хүндэт медалиар урамшуулав. Тэдэнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар шагнал  гардуулсан бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд оройлон оролцох болсонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.