Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хугацаагаар хаана

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 06:00 цагаас энэ сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо.


Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас санууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан