Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд дахиад бороотой

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчимд үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан