Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ингэж ингэж нэг тэсрэх нь, харин дээрдэх үү, үгүй юу

Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдын дарамтан дор, түүнээс айсандаа нэрийг нь  дэвшүүлж том алдаа хийснээ хэзээ хожуу ойлгосон МАН амь тэмцэн эндээс гарах аргаа хайсаар байна. Юун түрүү намынхаа төдийгүй, улсын нэрийг шавардаж байгаа Миеэ. Энхболдоос салах арга хайж байна. Сонгуулийн дараахан болсон хуралдаан дээр У.Хүрэлсүх, М.Энхболдыг хатуу үгээр дайрсан, үүний дараанаас энэ намын аврагч нь Хүрэлсүх гэсэн мессэж яваад эхэлсэн нь энэ бүхний эхлэл...

Одоо МАН-д 60 тэрбумын асуудал, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр чудаа ялагдсан,  нэр дэвшигч М.Энхболдын хамгийн найдвартай түнш, луйврын хамтрагч Ц.Сундуйн удирддаг нийслэл хот бүрэн ялагдсан гээд түмэн асуудал тулгараад байгаа. Дээр нь “Төрийн наадамд эрлийз морь уралдуулахгүй” гэдгээрээ олон түмний талархал хүлээгээд байсан У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуулиар үнэхээр “эрлийз морь”-ны эсрэг, өөрөөр хэлбэл нэр дэвшигч Миеэ.Энхболдын эсрэг, намынхаа эсрэг ажилласан бичлэг нь тарж, тэрээр ч өөрөө үүнийгээ “хүлээн зөвшөөрч”, “Би шадар сайдын ажлаа өгье” гэчихсэн хэрэг нэмэгдлээ.

Аргаа барахад аавынхаа толгойг маажив гэгчээр МАН-ынхан У.Хүрэлсүхийг тандан дагаж, өдөөн турхирах, улмаар түүнд зодуулж хэрэг төвөгт татах гэж байна гэсэн эзэн биетэй мэдээлэл ч тараад амжсан....Бүхэлдээ даргаасаа аваад цэвэрлэгч нь хүртэл МАН-ынхан зоолж байгаа хууль хүчнийхэн энэ талаар юу ч хийгээгүй л байна.
МАН-ын ээлжит  бус /Онц/ их хурал хуралдуулъя гэсэн хэсэг нөхөд ч гараад ирлээ....

Засгийн газрыг огцруулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг хэдийнээ ярьж эхлэн одоо 28 гишүүн гарын үзсэг зураад байгаа гэлцэнэ. Тэр бүү хэл хоёрдугаар ээлжинд хоолонд оронх хүмүүсийн нэр тодорчихоод тэд нь  асуудлыг шуурхайлах гээд нойргүй хонож байгаа мэдээлэл ч байна.
Зөвхөн Засгийн газрыг огцруулаад зогсох уу.......Албан тушаалд дуртай хүмүүс санасандаа хүрч сайд болоод ирэхээрээ намын шинэчлэл энэ тэрээ мартагнаж, Миеэ.Энхболдын арганд ороод зогсохыг үгүй гэхгүй.....

Үнэхээр намаа шинэчилье, өнгөрсөн нэг жилд алдсан, ухарсан гэмээ ойлгон, ард түмэн олны дунд нэр төрөө сэргээе, төр засгийн, ард түмний мөнгийг дөрөвхөн жил идээд гудманд гаралтай биш, ахиухан хүртэе гэж бодож байгаа бол цааш нь бас нэг алхаад М.Энхболдоос салах гэх байх.....
Ингэхийн тулд намынхаа хурлаар / бага хурал ч бай, онц их хурал ч бай/ М.Энхболдоос намын даргаа салгаж авна.....Тэртэй тэргүй тэр хууль бусаар /нийтийн жишгээс гадуур/ намын даргын суудлыг булааж аваад байгаа хүн.

Гэхдээ ингэтэл нэлээн зай бий........Бага хурлын гишүүдийн хэдэн хувь нь М.Энхболдын газрын наймаанд оролцож түүний  үр шимээс хүртэж өдий зэрэгтэй яваа билээ гэдэг асуудал эгзэгтэй. Миеэ.Энхболд тийм ч амархан бууж өгөхгүй.......Хэзээнээсээ албан тушаал, хөрөнгө мөнгөний шуналтай энэ хүн Улсын Ерөнхийлөгч эс юм гэхэд УИХ-ын дарга хэвээрээ байхсан гэж  өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа. Ийм болохоор тэр намын даргын албан тушаалаа өгөхгүйн төлөө ёстой дөрвөн мөчөөрөө тийчигнэн, хор найруулж, аргадахыг нь аргадаж, айлгахыг нь айлгаж, дарамтлан шүдээрээ мэрэхээс бусдаар тэмцэнэ.

М.Энхболд Намын даргаа л алдвал тэр УИХ-ын даргын албаа ч алдана. Хэнд ч хэрэггүй сул гишүүн болоод азарганд хөөгдаж адуу захалсан  үрээ шиг явсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгана.
Ингэж түүний хэн ч биш болгохыг хүсэн хүлээж байгаа хүн МАН-д захаас аваад олон. Жорлондоо, орондоо хууль засч байгаад УИХ-ын даргын суудлаасаа унаж байсан Ц.Нямдоржоос эхлээд......Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж амжаагүй хүссэнээ биелүүлж жаргалаа бүрэн эдлээгүй тэрээр суудалдаа эргэн суухыг  юунд хүсэхгүй байх билээ.....

Дээгүүрээ ингэж хор найруулан, хоёрдугаар ээлжийнхэн өнөөгийнхөөс тансаг амьдралаа мөрөөдөж нойргүй хонож байхад дунд шатанд ч Миеэ.Энхболдын бүлэглэлийн эсрэг хөдөлгөөн газар аваад эхэлсэн.
Албан тушаалуудыг 60 тэрбумаар наймаалах  хэргийг анх сэдэж, Миеэд танилцуулсан Ц.Сундуйг огцруулах талаар Нийслэлийн ИТХ-д бас л эсэргүүцлимйн хөдөлгөөн, нууц бүлэг байгуулагдчихаж. Дарга нарын цүнх барьж, гутал арчихаас  ажлаа эхэлж, арайхийн НИТХ-д сонгогдоод байгаа нялх сэнгүмүүдэд Сундуйгийн суудал сайхан харагдаж байгаа нь мэдээж.

Амарбаясгалан гэж нэг хүн зайлуул, намаа ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан хүн, бас л өнөө маргаашаа хүлээгээд “сэхээн амьдруулахад” сууж байгаа. Түүний орыг  эзлэхсэн гэсэн мөрөөдөл мөн л газар сайгүй........Намын генсек УИХ-д дэвшдэг, УИХ-д дэвшвэл амьдрал шууд дээшилдэг, насан туршдаа нэг албан тушаалаас зүүлттэй “жаргаж” ард түмний  хөрөнгөнөөс шанагадах юм чинь.....

Эцсийн эцэст МАН-д хуримтлагдаад байгаа энэ бүхий л асуудал, онц их хурал ч бай, бага хурал ч бай нэг зааг хязгаараар цэгцлэгдэж нам дотроо алаан хядаан болно......."Цус" л гарахгүй байгаасай хэмээн залбирахаас......

Харин ганц үнэн бол нам, улсын эрх ашгийн төлөө гэсэн сүржин толгойтой энэ тэмцлийн үр дүнд хоёрдугаар ээлж хоолондоо орж, цэнгэлийн манлайд хүрэхээс өөрөөр улс орон, ард түмний амьдралд нэг их өөрчлөлт гарахгүй л болов уу.
Хоёрдугаар ээлж өнөөгийнхөөсөө илүү шунаг, хор хөнөөлтэй ч байж мэднэ......Яагаад гэвэл тэд газрын наймаагаар хөлжиж Ерөнхийлөгчийн төлөө хүртэл өрсөлдөөд авсан Миеэ.Энхболд, түүний тойрон хүрээлэгчдэд туйлын их атаархаж, ингэж амьдрахсан гэж мөрөөдөж  яваа улс.

Булай бүхнээ ханцуй дотроо нууж гаднаа Умард Солонгос шиг нэг дуугаар уриа хашгиран, туг мандуулан жагсч, цүнх барьдаг залуучууд, УИХ-д шинээр сонгогдсон боловсролгүй хэдээ “улаан хамгаалагч” болгон бусад руу дайрч давшилдаг МАН-ын идээ бээр ёстой “даравч дардайж, булавч бултай”-гаад ирэх нь энэ.

0 Сэтгэгдэл
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
Хамгийн их уншсан