Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээх, засуулахад тохиромжгүй өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын намрын эхэн сарын шинийн 7. Сумъяа гараг. Хонгорцог одтой  улаагчин гахай өдөр.

Эл өдөр хонь туулай жилтнээ алив үйл хийхэд эерэг сайн. Элдэв үйлд хянуур хандах, ан гөрөө хийх, мал адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуган сэргээх, огторгуйн үүд боох, их хүмүнтэй уулзахад сайн.

Газар ухах, балгадын суурь тавих, худаг ухах, гөлөг тэжээх, нохой худалдан авахад муу.

Өдрийн  сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх, засуулахад тохиромжгүй өдөр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан