Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон, Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдахыг дуудлаа


АНУ, Япон, Өмнөд Солонгос санаачлан БНАСАУ-тай харилцах асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдаанд дуудлаа. Эдгээр улс Умард Солонгос саяхан баллистик пуужин харвасны улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдахыг уриалсан байна.
Хуралдааны өдөр цагийг одоохондоо зарлаагүй байгаа ч Аюулгүйн зөвлөлийн дарга тодорхойлно гэж эх сурвалж мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулсан байна. Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр орой ч болж магадгүй гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүний өмнө Японы ерөнхий сайд Синзо Абэтэй утсаар ярьж БНАСАУ-ын пуужингийн туршилтын талаар ярилцаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01