Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Нутаг дээгүүр нь өнгөрсөн пуужинг Япон яагаад устгаагүй вэ
Умард Солонгосын харваж туршсан пуужин өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байхад Япон улс яагаад устгаагүй вэ гэсэн асуултад Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Ондэра “Пуужин улс оронд нь аюул учруулахааргүй байсан тул устгаагүй” гэж хариулсан байна.
“Өөрийгөө батлан хамгаалах хүчний радарууд пуужингийн нислэгийг тодорхойлоод улс орон, газар нутагт аюул учруулахааргүй байсан болохор устгахааргүй шийдвэрлэсэн” гэж сайд хэлсэн байна.
Гэхдээ тэрээр газар нутаг дээгүр нь өнгөрсөн пуужингийн нислэг бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, НҮБ-ын хоригийг зөрчсөн гэжээ.
Пуужин дунд тусгалынх байсан, гурван хэсэг болж задарсан ч хэсгүүдийг нь олоогүй байна гэсэн байна.
Мягмар гарагийн өглөөгүүр БНАСАУ-ын хөөргөж туршсан пуужин Японы нутаг дээгүүр 14 минут нисээд Хоккайдо арлын Эримо хошуунаас 1180 км-т унасан юм. Пуужин нийт 2700 км нисчээ.
ustgana gedeg bolovch ustgadag tuhuurumj yag tsagaa tulahhar belen bish yum bnash de
ЯПОНЧУУД ИЙМ ТЭНЭГ БОЛЧИХООГҮЙ Л БОЛОЛТОЙ ДОО.НУТАГ ДЭЭГҮҮРЭЭ ӨНГӨРҮҮЛНЭ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ.НУТАГТАА ХҮРГЭЛГҮЙ УСТГАХ ЁСТОЙ БАЙСАН.
Умард Солонгосын харваж туршсан пуужин өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байхад Япон улс яагаад устгаагүй вэ гэсэн асуултад Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Ондэра “Пуужин улс оронд нь аюул учруулахааргүй байсан тул устгаагүй” гэж хариулсан байна. “Өөрийгөө батлан хамгаалах хүчний радарууд пуужингийн нислэгийг тодорхойлоод улс орон, газар нутагт аюул учруулахааргүй байсан болохор устгахааргүй шийдвэрлэсэн” гэж сайд хэлсэн байна.
Гэхдээ тэрээр газар нутаг дээгүр нь өнгөрсөн пуужингийн нислэг бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, НҮБ-ын хоригийг зөрчсөн гэжээ.
Пуужин дунд тусгалынх байсан, гурван хэсэг болж задарсан ч хэсгүүдийг нь олоогүй байна гэсэн байна.
Мягмар гарагийн өглөөгүүр БНАСАУ-ын хөөргөж туршсан пуужин Японы нутаг дээгүүр 14 минут нисээд Хоккайдо арлын Эримо хошуунаас 1180 км-т унасан юм. Пуужин нийт 2700 км нисчээ.
0 Сэтгэгдэл
2017.09.02
2017.08.30
























