Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн өдөр

Өнөөдөр 2017 оны есдүгээр сарын 5, Мягмар гараг. Билгийн тооллын намрын эхэн шар бич сарын шинийн  14.Зургаан цагаан мэнгэтэй Хөхөгчин хонь өдөр

Эл  өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн.

Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан