Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“48 цаг-Монгол 2017” наадмын бүртгэл эхэлжээ


Монголын киночдод хэдийнэ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл өнөөдөр эхэллээ. Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодгоос гадна Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам энэ жил 8 дахь жилтэйгээ золгож байна. Ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцох сонирхолтой уран бүтээлчдийг энэ сарын 28-ныг дуустал бүртгэх аж. Харин “48 цаг-Монгол 2017” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны 3 дугаар сард Франц улсын нийслэл кино урлагийн үүсэл, Парис хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх эрхтэй болох нь. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн шилдэг бүтээлээр “Хүй” шалгарч байсан юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан