Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Абэ ерөнхийлөгч Путин, Баттулга нарыг жү-догийн үзүүлэх тэмцээнд урилаа

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Японы ерөнхий сайд Синзо Абэ нэгэн ер бусын санал дэвшүүлсэн байна. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимитр Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг Японд жүдогийн үзүүлэх тэмцээнд оролцохыг урьжээ. Тэрээр мөн олимпын аварга жүдоч Ясухиро Ямаситод ч  энэ саналаа бас тавьсан гэнэ.

“Ерөнхийлөгч Путинд жүдогийн хар бүс бий. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулгад бас хар бүс байгаа. Өөр бас нэг хүн бол олимпын аварга Ясухиро Ямаситад би бас энэ саналаа тавихгүй байж чадахгүй” гэж Абэ хэлсэн байна.

Түүнийхээр бол энэ үзүүлэх тэмцээнд Путин, Баттулга нар Ясухиро Ямаситотай барилдах нь. Синзо Абэ ч өөрөө энд оролцох хүсэлтэй бололтой. Тэр “Надад хар бүс байхгүй л дээ. Тэгээд ч би тэнд орж гэмтэхийг хүсэхгүй байна. Харин энэ сонирхолтой тэмцээнийг чимээгүй үзмээр байна” гэжээ хэмээн life.ru хэвлэл мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан