Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цомхон Засгийн газрын бүтцийг УИХ-аар батлуулж тууштай мөрдье

Монгол Улсын мэргэжлийн Засгийн газар огцорчихлоо....Засаг төргүй хоногууд үргэлжилж байна. Эв нэгдэлтэйгээрээ гайхуулж, хэрүүл уруулаа ханцуй дотроо нуусаар ирсэн МАН-ын хэрүүл тэмцэл бараг л анх удаа ил гарч бие биенээ түлхэн унагаах нь энэ. Өмнө нь сайндаа л Тусгаар тогтнолынхоо ордонд зодолдоод өнгөрдөг байсан бол энэ удаа даравч дардайж булавч бултайх нь энэ.
Одоо  М.Энхболдын бүлэглэлийг түлхэн унгаахад оролцож хуйвалдсан хүмүүс хэн нь Ерөнхий сайд болох вэ, аль нь ямар яамыг амлан авч улсаас хэдий мөнгө тонших вэ гээд нойргүй хонож, зүүрмэглэхдээ хүртэл зүүдэлж сэрж байгаа.

Эрх биш өнөөдөртөө тусгаар нэртэй байгаа улс юм хойно шинээр Ерөнхий сайдаа томилж, тэр нь Засгийн газраа бүрдүүлнэ.

АН засгийн газарт үхэж байсан ч орохгүй гээд мэдэгдчихсэн болохоор өнөө л МАН-ын 65 дотроо эрх мэдлийн төлөө алалцана.

Шинээр Ерөнхий сайд гарч ирэх бүрийдээ, өөр өөрийнхөө үзэмжээр, хамгийн гол нь өөрийг нь дэмжиж, лоббидсон бүхнээ сайд болгож амжиргааг нь дээшлүүлэх гэж санаандаа орсон яам шинээр бий болгодог. Тэр бүрийд яам, агентлагуудын ажилтан, албан хаагчид халагдаж солигдон, үлдэж хоцорсон нь ширээ сандлаа зөөн Засгийн газрын хэдэн байр дамждаг нь нууц биш. Ерөнхий сайд болсон хүний эхнэртэйгөө зөвлөж байж товлосон яам тамгын газрын нэр, хаяг, албан бланк, тамга, тэмдэг гээд бүхий л зүйл солигдоно.

Шинэ сайд нар өөр өөрийн халаас хармааны хүндээ орон тоо, унаа машин гаргах гэж яам дотроо өөрчлөн байгуулалт хийснээр газар хэлтсүүдийн нь нэр хүртэл солигдон тэр хэрээрээ өрөө тасалгаа, бичиг хэргийн нэр томъёо өөрчлөгдөн өдий төдий зардал гарна. Магадгүй энэ нь тэр хавийн хэдэн тойрон хүрээлэгчдээсээ хальж өөр өөрийн хамаатныхаа хэвлэлийн газруудыг тэжээж тэтгэхийн тулд ч хийж байж мэдэх. Өөрчлөгдөж байгаа яам, газар, хэлтэс, агентлагийн албан бланк, тамга тэмдэг солигдоно гэдэг тухайн компанид бөөн мөнгө оруулдгаас тэр.
Иймд Засгийн газрын бүтцийг УИХ-аар батлаад хэдэн жилдээ нэг мөр мөрдвөл яасан юм бэ. 12, магадгүй 16 жилд монголын эдийн засгийн бүтэц, нийгэм ахуй нэг их өөрчлөгдөх нь юу л бол. Уул уурхай, ХАА, нийгэм гээд....Хүн ам ч ойрын 10-аад жилдээ 3-4 саяа л барина. Гэнэт л бүх эмэгтэйчүүд ихэрлээд 10-20 сая болчихдоггүй юм бол......

Зүгээр л нэг Ерөнхий сайд хийж, төрийн хамгаалалтад хэдэн жил тарвалзан, улсын мөнгөнөөс намдаа, өөртөө завших гэсэн нэг тэнэгийн дур зоргоор төрийн албыг ингэж бужигнуулж байх нь хэнд ашигтай юм. Ухаандаа биеийн тамир спортын салбар Эрүүл мэндийн яамандаа байна уу, боловсролын салбартаа байна уу, Засгийн газар нэг кабинеттэй юм чинь дэмжээд өгвөл хөгжиж л таараа......

Одоо харж л байгаарай хоёр сарын дараа аль ч яаманд ороод очсон нэг л их нүүдэл суудал, учраа олохгүй, ажлаа мэдэхгүй баахан хүн. Юм асууж сураглавал “Аа мэдэхгүй. Би ажлаа аваад хэдхэн хонож байна. Миний ажил үүрэг өөрчлөгдсөн. Тэр салбар чинь өөр яаманд очсон” гэсэн хүмүүс сууна. Үүнийг хамгийн түрүүн мэдэрдэг улс бол манай хэвлэлийнхэн.
Одоо гарах шинэ Ерөнхий сайд баахан бужигнуулна. Ухаандаа наад захын жишээ гэхэд л Ж.Эрдэнэбатын нэгтгэсэн Улсын бүртгэл, Оюуны өмчийн газрыг салгана. Яагаад гэвэл машин унадаг хоёр даргын орон тоо гаргаж хамаатан саднаа тавина. 

Тэгэхээр ердөө л манай улсын эдийн засаг нийгэмд ойрын хэдэн жилдээ тохирох Засгийн газрын бүтцийг УИХ-аар хуульчлаад батлаад өгчихмөөр байгаа юм. Тэгээд хэнбугай ч Ерөнхий сайд болсон тэр л бүтцээ бариад танхимаа бүрдүүлээд ажиллаг. Яахав 10, 20 жилийн дараа улс орны эдийн засаг, нийгэм өөрчлөгдөөд, тэргүүлэх салбар энэ тэр нь цойлоод, өөрчлөгдөөд  ирвэл парламент тэр хуулиа өөрчлөөд, нэмэлт өөрчлөлт оруулаад бүтцийг нь шинэчлээд өгнө биз.....

Өнөөгийн хуулиар Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд батлуулан бүрдүүлдэг нь чухамдаа Ерөнхий сайд болж байгаа нэг хүний, түүний ард байгаа намын л эрх ашгийг дагаж, тэдний танил тал, хандив өгсөн хүнийг албан тушаал сандал суудалтай болгох гэсэн байдлаар яваад байгаа нь хэнд ч нууц биш....

0 Сэтгэгдэл
Gegeelelg ym oruuldag ym erni bna u
Aytaihan bichej boldoggui ym bhda
Хамгийн их уншсан