Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 25-нд улсын комисс их засварын ажлыг хүлээн авна

Наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд сургууль, цэцэрлэгийн их засварын ажил дуусч хүүхэдээ хүлээн авахад бэлэн байх үүргийг Ерөнхий боловсролын сургуулийнхан хүлээгээд байгаа. Хэдийгээр хичээлийн шинэ жил эхлэх болоогүй байгаа ч гэлээ бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр есдүгээр сарын нэгэн болж хичээл эхлэх гэхэд зарим сургууль цэцэрлэг хүүхэдээ хүлээж авах бэлтгэл нь дуусаагүй байдаг. Тийм учраас БСШЯ-наас энэ жил сургууль, цэцэрлэгийн их засварт ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд их засварын ажлын эхний шатны явц ямар байгаа талаарх нэгдсэн дүнг өнөөдөр гаргах ажээ. Өнөөдрийн байдлаар салбарын яаманд нь ирсэн мэдээллээр бол нийслэл хотод их засварын ажил 25 орчим хувьтай бөгөөд хөдөө орон нутагт ч мөн иймэрхүү явцтай байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна лээ. Гэрээ ёсоор бол сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд улсын комисс бүрэн хүлээлгэж өгсөн байх ёстой гэнэ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан