Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүд даргыгаа хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д өгчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх талаар дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуультай. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах шаардлагагаүй гэсэн дүгнэлтээ наймдугаар сарын 30-нд гаргасан.

Долоо хоногтоо арай гэж багтан есдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат“...УИХ хороогоор Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан эсэхийг хэлэлцэх ёстой. Хувь хүнийхээ хувьд нэрээ цэвэрлэж авмаар байна” гэсэн гомдол гаргасан юм.

Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэмжиж ээлжит бус чуулганаас завсарлага аван энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлье гэснийг УИХ-ын дарга М.Энхболд зөвшөөрч алх цохин МАН-ын бүлэгт завсарлага өгсөн юм. Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдаан нэг хоног хойшлон есдүгээр сарын 7-нд хуралдаж Ж.Эрдэнэбат  тэргүүтэй Засгийн газрыг огцруулсан юм.

Үүнээс үүдэн УИХ-ын зарим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ээжлит бус чуулганы үеэр хэлэлцэж байгаа асуудлаас өөр асуудлаар завсарлага өгч Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан