Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Ашгабат-2017”-д Азийн 65 орноос VIII байрт явна


Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо энэ сарын сарын 17-нд Азийн танхимын болон тулааны спортын V наадам эхэлсэн. Тус наадамд манай улс Туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож буй. Наадам эхэлснээс 3 өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай болоод байна. Энэхүү амжилтаараа Азийн 65 орноос VIII байрт явж байна.
Өнөөдөр "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадамд 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг, бүстэй барилдааны эрэгтэй 65кг-д Э.Энхболд, -100кг-д Б.Батболд, +100кг-д Г.Пүрэвбаатар, эмэгтэй -70кг-д М.Баяртуул, +70кг-д О.Мөнхцэцэг, Н.Нямтуяа, биллиард эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Доржсүрэн, жюү-жицүгийн хэвтээ барилдааны эрэгтэй 62кг-д Ө.Эрдэнэбаатар, Б.Ууганхүү, эмэгтэй 55кг-д С.Солонгогэрэл, +70кг-д М.Сугар нар тэмцээндээ оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан