Москвагийн их сургууль физикийн сургалтаар дэлхийн шилдэг 20 сургуулийн нэг болов
2017 оны 10 сарын 26




М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль физикийн сургалтаар дэлхийн шилдэг сургуулиудын жагсаалтанд 18-д оржээ. Энэ талаар “U.S. News Best Global Universities 2018” рейтингийн судалгаа баталжээ. 2016 онд тус сургууль энэ жагсаалтанд 22 дугаар байрт байсан бол жилийн дараа 4 байр урагшилсан байна. “Бид салбартаа дэлхийд дээгүүр байрт байгаагаа зарлахад таатай байна. Физикийн сургалтаар дэлхийд эхний 20-т багтдаг сургууль гэдгээ бид олон талаар батлах болно.

Манай сургуулийн эрдэмтэд шинжлэх ухааны томоохон төслүүдэд амжилттай оролцож байгаагийн үр дүн бол энэ” хэмээн тус сургуулийн ректор Виктор Садовнич хэлжээ. “U.S. News Best Global Universities 2018” рейтингийн судалгаанд 74 орны 1250 их сургуулийн хамруулсан бөгөөд 2011-2012 онд дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад багтаж байсан сургуулиуд оролцсон гэжээ.  Олон улсын өндөр зэрэглэлтэй 13 эрдэмтэн энэхүү судалгаа, рейтингийг гардан гүйцэтгэсэн аж.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.