Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ИЛД ЦЭЦЭГ”-ИЙГ ДЭЛХИЙД СОЙНО




"Абсолют пикчерс" студийнхэн шинэхэн бүтээл болох “Илд цэцэг” уран сайхны киногоо маргаашаас  үзэгчдэд өргөн барина.

Жирийн эх хүний үрийнхээ төлөө гэх сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй гэдгийг энэхүү адал явдалт кинонд тод өгүүлсэн байна..  Кино найруулагчаар  П.Дэлгэрбаяр ажилласан юм. Тэрбээр  анхлан 2003 онд "Найзууд" киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, "Тушаал", "Төрийн дайсан", "Дурлалын гэмт хэрэг", "Амьдрал төсөл" киног найруулсан бөгөөд “Илд цэцэг” найм дахь бүтээл нь.

Найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх  биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон. Кинонд Ц.Төмөрхуяг, Т.Өөдөө болон олон залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

Уран бүтээлчид киногоо олон улсын кино наадамд сойхоор дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан