“Адууны түүх”-ийн гол дүрийн жүжигчдийг зарлалаа
2017 оны 11 сарын 13

“Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “АДУУНЫ ТҮҮХ” (Холстомер) хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгож буй. Энэ сарын 24-нд хөшгөө нээх сонгодог жүжгийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, хөгжмийн зохиолчоор нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нар ажиллаж байна. Тус бүтээлийн гол дүрд хэн хэн тоглох болсныг ихэд нууцалж байсан УДЭТ-ын хамт олон өнөөдөр жүжигчдийнхээ нэрсийг зарлав. Хоёр бүлэгтэй тус жүжгийн нэгдүгээр бүрэлдэхүүнд хэн хэн тоглохыг сонирхуулъя.

Холстомер: Г.Мягмарнаран-С.Болд-Эрдэнэ-Э.Тодгэрэл
Серпуховский ванд: М.Түвшинхүү
Вязопуриха: С.Сарантуяа – М.Тогтохжаргал.

Хоёрдугаар бүрэлдэхүүнд
Холстомер: Д.Баттөмөр-Б.Золжаргал-А.Чингүн 
Серпуховский ван: Б.Жаргалсайхан 
Вязопуриха: Г.Урнаа – Д.Асардарь

Матье, бас Мари: Ж.Оюундарь-Ц.Аззаяа
Офицер:Б.Шинэбаяр
Бобринский: Ц.Төгсбилэгт
Феофан мөн тэрчлэн Фриц: Р.Адъяабаатар
Васька: Ж.Пүрэвдорж /Ц.Төгсбилэгт
Агтчин:А.Очирбат-Ц.Жаргалсайхан нар багтжээ. Эдгээр уран бүтээлчээс гадна найрал дуучид, адуун сүрэгт тоглох жүжигчид гээд тус уран бүтээлд УДЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм байна.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.