Орост тамхины хайрцагт шинэ стандарт мөрдөнө
2017 оны 11 сарын 15


ОХУ-д өнөөдрөөс тамхины хайрцгийг хуучин танил загвараар үйлдвэрлэхийг зогсоосон байна. ОХУ-ын Гаалийн холбооны дүрмийн хуулийн  дагуу 2016 оны тавдугаар сараас  энэ сарын 15-ныг хүртэл хуучин хайрцгийг ашиглах техникийн хугацаа ийн дуусгавар болж буй юм. Тиймээс өнөөдрөөс тамхи үйлдвэрлэгчид болоод импортлогчид тамхины сав баглаа боодлын тухай шинэ хууль дүрмийг дагаж мөрдөх ёстой. Шинэ дүрмийн дагуу тамхины хорны талаарх анхааруулгыг хайрцагны хоёр талд байрлуулах бөгөөд нийт талбайн 50 хувийг эзлэх ёстой юм байна.

Үүнээс гадна тамхины хайрцаг дээр борлуулахыг нэмэгдүүлэх зар сурталчилгааны шинж чанартай, эрэлт хэрэгцээг дэмжсэн төрөл бүрийн мэдээллийг тавихыг хоригложээ. Ялангуяа тамхийг хүнсний зүйлтэй холбох, жишээ нь жимстэй гэх мэт бичээс, бичлэгээр ашигтай мэт харагдуулахыг хатуу хориглосон байна. Үнэндээ тамхины орцонд зөвхөн гааны навч байдаг ч элдэв төрлийн үнэр амттай, жимстэй хүний биед хор багатай гэх мэтээр сурталчлах байдал их байдаг гэнэ. Мөн “ никотины хольц бага”, “зөөлөн”, “тааламжтай” гэх мэт үгээр тамхи нь хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага мэт ойлголт төрүүлэхийг хатуу хориглосон аж. ОХУ-ын Монополийн эсрэг албаны экспортын зөвлөлийн орлогч дарга “ОХУ-ын Эрүүл мэндийн яамны 2017-2022 оны бодлогод тамхины хэрэглээг бууруулахын тулд тамхины хайрцагт стандарт тогтоож, өндөр, өргөн, уртыг нь мөн өнгөний талаар нарийн шаардлага тавих талаар зааж өгсөн” гэжээ.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.