Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг "ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ӨДӨР"-ийг тэмдэглэнэ. Арга хэмжээний үйл ажиллагаа болон Хэвлэлийн хурал Замын цагдаагийн албаны журмын хашаанд болно.

10:00 цагт Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах, хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан хандивлагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд болно.

10:30 цагт СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг СУИС-ийн төв байрны 418 тоотод болно. Энэ өдөр соёл урлагийн судалгааны тухай илтгэлүүд явагдах ба өдөрлөгийн хүрээнд соёл урлаг судлалын хүрээлэнгийн шинэ номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн анхны захирал С.Лувсанвандангийн тухай баримтат кино үзүүлнэ. 

11:00 цагт Цахим валют, блокчейны технологийн онцлог криптовалютын болон биткойны ирээдүйн төлөв, зохицуулалт зэрэг асуудлыг хөндөх "Крипто үндэстэн чуулга уулзалт" зохион байгуулах талаар "Ард санхүүгийн нэгдэл" ХК-иас мэдээлэл хийнэ.

11:00 цагт МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ. МҮЭ-ийн холбооны байранд болно.

12:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдрийг угтан "Мөнх тэнгэрийн бичиг 2017" уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд танхимд нээгдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан