Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлбөрийн картын журмыг шинэчилнэ

Өнөөдөр хүн бүр төлбөрийн карт ашиглах болсон. Монгол Улсад  28 мянга гаруй карт уншигч машин 3.9 сая карт байна гэсэн  судалгаа бий. Өнгөрсөн жилийн байдлаар арилжааны 11 банк төлбөрийн картын үйлчилгээ үзүүлж байв. Ингээд 2.8 их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ. Өдөрт дунжаар 7.7 тэрбум төгрөгийн дүнтэй 197.7 мянган гүйлгээ хийгдэж буй юм.


  Үндэсний төлбөрийн системийн тухай хууль ирэх оны 01 сарын 01-ний өдрөөс  хэрэгжиж  эхэлнэ. Иймд   “Төлбөрийн  картын  журам”-ыг  шинэчлэн боловсруулах юм. Уг журмын төслийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  олон нийтээс 30-аас доошгүй хоногийн  хугацаанд  санал  авах болсон байна. Энд дарж журмын төсөлтэй танилцана уу.

 https://mongolbank.mn/documents/regulation/paymentsystem/2017/20171114_payment.pdf

Танд “Төлбөрийн картын журам”-д өгөх санал байгаа бол orkhontuul@mongolbank.mn цахим хаягаар өгч болох ажээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан