Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд сонгогдлоо

Ардчилсан намын залуу боловсон хүчнүүдийг нэгтгэж байдаг Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сунгаа 21 хоног үндэсний хэмжээнд болж, Увс аймагт өндөрлөсөн юм. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид С.Эрдэнэболд,В.Болор-ЭРдэнэ нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
 
Өчигдөр АЗХ-ны 90 мянган гишүүний нэр дэвшигчдэд өгсөн саналыг 16.00 цагаас Сөүл ресторанд тоолж эхэлсэн бөгөөд энэ үеэр саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй боллоо. 

Нэр дэвшигч С.Эрдэнэболд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт дийлэнх олонхид ялалт байгуулж, 5293.64 буюу нийт 63.4 хувийн саналаар АН-ын дэргэдэх АЗХ-ны Ерөнхийлөгч болов. Тэрбээр, МУИС-ийн Хууль зүйн сургууль,АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийн ангийг төгссөн. Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн АН-ын залуу боловсон хүчин юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан