Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөөрхийдөө МАН-д итгэх хүн үлдэх нь үү

МАН сонгууль бүрээр ёстой шүдээрээ хазахаар бусдаар луйвардаж байж ялдаг байсан нь энэ жил орчин үеийн техник технологийн дэвшлээр тас цохигдож ялагдал хүлээсэн нь энэ намыг даган намирч явсан олон хүнийг шоконд оруулаад одоо ч тэр нь гараагүй байна.
Ялагдсан удирдлагууд паникаасаа гараагүй, нулимс нь хатаж амжаагүй байхад үүгээр нь далимдуулан тэднийг түлхэн зайлуулж орыг нь эзлэх гэсэн хүмүүс дуу дуугаа авалцан гарч ирлээ.

Сү.Батболд, У.Хүрэлсүх нар улс төрийн орон зайгаа чимээгүйхэн өгөөд элдэв ялгүй салъя гэж хэлж амжаагүй байхад хэний ч танихгүй залуучууд жигүүр, фракц байгуулна намаа нам шиг болгоно, дараа дараагийн сонгуулиар ялна гээд цээжээ дэлдэж эхлэв. Энэ намын залуучуудын хийрхлийн байгууллага НАМЗХ-ийн нь тэргүүн Оюун-Эрдэнэ юун өнөөх сонгуулийн өмнө ярьж ханхалзаж байсан байтугай бүр таг чиг болоод байхад улаан хамгаалагчдын энэ байгууллагад данстай эсэх нь мэдэгдэхгүй залуучууд гарч ирээд албан тушаалаас нь мэрж эхэллээ.

Үүний нөгөө талд монголын төрийг 90 гаруй жил тасралтгүй барьсан улс төрийн хүчин гэж сайрхаад байсан МАН-ын булай, булхай  илрэх тутам энэ намаас зайгаа барьдаг хүний тоо өдрөөс өдөрт олшрох төлөвтэй. Өчигдөр хуралдсан МАН-ын бага хурал дээр УИХ-ын гишүүн асан Д.Арвин, Д.Загджав, Ж.Сүхбаатар нар  намыхаа удирдлагад ундууцсандаа “Намаасаа гарч МАХН-д орсон ч яадаг юм” гэж хэлсэн байна. Өчнөөн жил хаяаг нь бараадаж, луйварт нь оролцсон эд ч нэг их гараад явчих нь хашаа юм. Хамгийн гол нь ингэж ил цагаан хэлэхгүй ч “ер нь л энэ МАН чинь нэг биш ээ. Албан тушаалгүй л бол төрөө ч дээдлэхгүй, амин хувиа бодоод улсын ажлыг гацаагаад байдаг улс байна” гээд зайгаа барьж байгаа хүн хэд байгаа бол.

Дээр нь өдий хүртэл миний нам, миний эцэг эхийн  нам гэж итгэж батлахыг нь өвөрлөж явсан хүмүүс яах бол. Чухамдаа “Энэ намд зүүлттэй явж байхад нэг албан тушаалын үзүүрээс бариад авна, тэгээд монголын шилдэг луйварчид гэсэн асаалттай танк ард байхад ямар ч луйвар хийж болдог юм байна, найдвартай хамгаалалттай” гэж итгэж найдаж байсан хүмүүсийн найдвар алдагдаж байгаа нь лавтай.

МАСЗХ буюу өнөөгийн НАМЗ намаа санхүүүжүүлэх гэж Хадгаламж зээлийн хоршоогоор тоглосон, намын нэр бүхий хүмүүс нь Солонгост очиж улсын мөнгөөр казино тоглосон гэсэн хэргүүд дараалан гараад байх үеэс л гэнэн залуус “энэ намд орчихвол юу ч хийж болдог юм байна” гэсэн бодлоор энэ нам руу хуйларч эхэлсэн. Сая болсон сонгуулийн өмнө ч гэсэн энэ нам ямар ч луйвраар гэсэн сонгуульд ялдаг юм, тэгэхээр үнэнчээр гүйгээд байвал мөнгө идээд байх  нэг албан тушаал юу магад гэсэн хүмүүс мөн ч олон байсан даа. Одоо тэд ер нь яах бол.

Энэ л намын шилдэг боловсон хүчин гэж  аймгийн Засаг дарга болсон хүмүүсээс  12 нь АТГ-д шалгагдаж, УИХ-ын гишүүдээс ч нэлээд нь будлиантай гэж яригдаж байсан нь өнгөрсөн сонгуулийн дүнд нөлөөлсөн. Чухамдаа тэд намдаа, төрдөө үнэнч байна гэхээсээ илүүтэй амйгийн Засаг дарга болчихвол хөөрхөн хөрөнгө наашаа цаашаа болгоод байййж болно гэсэндээ л МАН-ын төлөө улаан үнэнч зүтгэцгээж байсан нь илэрч байгаа нь тэр. Энэ бүхний дээр одоо нам нь, удирдлагууд, өнөөх шүтээд байдаг удирдагчид нь ялагдлаа хүлээж, тахимаа өгч чадахгүй төрийн  албанаас зугтаагаад эхэлсэн нь ёстой л муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж улстөрийн давцангаас улам бүр шахагдаж байгаа энэ намаас зайгаа барих хүний тоог улам бүр нэмж байна.
Сүүлийн хэдэн хоногийн үйл явдлаас үүдэн хэвлэл мэдээлэл, сонин сайтуудад гарч байгаа сэтгэгдлүүдээс харахад ялагдаж цөхөрсөн энэ намынхныг өрөвдөх нь байтугай харин ч төрийн ажлыг гацааж байгаад  нь эгдүүцэж зэмлэсэн, тэр ч байтугай хараасан хүн л олон байх шид   вээ.

Энэ төр засаг төвхнөж өнгөрсөн хугацааны баримт үйл явдлыг  эргэн харж нягталж шалгахын  цагт өнөөдөр “би монголын төлөө чөмгөө дундартал зүтггэж явна” гэж цээжээ дэлдээд байдаг хүмүүсийн ямар ямар булай ил гарах ч юм билээ. Ийм хүмүүсийн тоо нэмэгдэх тутам энэ намд сохроор итгэж, зүтгэж  явсан хүмүүс учрыг ойлгож зайгаа барин МАН-ын гишүүд,  дэмжигчдийн  тоо хасагдсаар байх  болно доо. Гэхдээ нэгээр биш, хэдэн арваар зуугаар, бүр мянгаар хэмжигдэх болов уу.

0 Сэтгэгдэл
Çà õàðæ ë áàéæ áîëú¸. Ýðò ä¿ãíýýä ÿàõàâ. Òýðòýé òýðã¿é ñºíºæ áàéãàà þìûã õîðìîéãîîðîî ñýâýýä ÿàõàâ äýý, çàéëóóë
МАН-ынхан саснал рхураах автомат машин оруулж ирэн гэж дундаас нь хэдэн тэрбум төгрөг завшсан л байх. гэхдээ өөрсдийгөө ялагдуулж өгсөнд нь талархъя. МАН-ын улс төрийн давцангаас зайлуулж өгсөн тэр автомат машиныг хөшөө болгон тахья
Энэ ч үнэн байх аа. Энэ намынхныг төрийн төлөө, ард түмний төлөө ажиллаж байсан гэдэг итгэл алдраад л байна шүү. Ер нь эд чинь амиа бодож, баяжиж хөлжихийн төлөө л сонгууль бүрээр луйвар хийж ялдаг байсан юм биш үү.
Хамгийн их уншсан