2018-2019 онд 19 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
2017 оны 12 сарын 4
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч байна. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран анх удаа “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Үндэсний зөвлөгөөн энэ сарын 4-5-ны өдрүүдэд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. ЕБС-ийн дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол амьдардаг. Тиймээс хоёр дахь гэр буюу хүүхдийн хөгжлийн төв болгох зорилтын хүрээнд салбарын яам шинэ төлөвлөлт, стандарт мөрдөхөөр ийнхүү ажиллаж байна.
Үндэсний зөвлөгөөнөөр “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг тус тус хэлэлцүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг баримт бичгүүдэд тусгах юм. ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлж буй сайн туршлагуудаа солилцож, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлоход анхдугаар чуулганы ач холбогдол оршино.
2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр шинээр ашиглалтад оруулсан. Харин 2018-2019 онд 2090 ортой, 19 дотуур байрны барилга тус тус шинээр ашиглалтад шинээр оруулахаар төлөвлөж байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.