Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Саакашвили байцаалт өгөхийг хүсэхгүй байна
Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвили өнөөдөр байцаалт өгөхгүй гэж “Украины үнэн” сонинд “Шинэ хүч хөдөлгөөн” намын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Украйны ерөнхий прокурор Юрий Луценко Саакашвилиг байцаалтанд дуудсан бичиг хүргүүлсэн гэж байгаа ч Саакашвили ямар нэгэн процедурын баримт бичигт гарын үсэг зурж, хүлээн аваагүй. Түүнийг юунд сэжиглэж байгаа тухай юу ч мэдэгдээгүй хэмээн намын хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ. “Украйны мэдээ” сонин ердөө хэд хоногийн өмнө Саашаквилигийн хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг цагдаагаас байцаалтанд дуудагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай бичсэн байв.
Өчигдөр Саакашвилиг эрүүгийн хэргийг зохион байгуулагчдад туслалцаа үзүүлсэн, нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр Украйны цагдаагаас саатуулаад байгаа. Улстөрчийг дэмжигчид үүнийг эрс буруушааж, Ерөнхийлөгчийг энэ хэргийн улмаас огцруулах нь зүй гэх болжээ. Тэгвэл Украйны Ерөнхий прокурорын хэлснээр экс Ерөнхийлөгч Виктор Янукович болон бизнесмэн Сергей Курченко нарын зүгээс санхүүжүүлж, Украйны төрийн эрх мэдлээс өнөөгийн Ерөнхийлөгчийг түлхэн унагах зорилготой ажиллагаанд Саакашвили оролцсон гэж үзсэн байна. Саакашвили харин түүнийг хилс хэрэгт буруутгаж байна хэмээн гомдоллосон байна.
0 Сэтгэгдэл