Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилжээ


2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилжээ.
Тэрээр 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.
Мөн 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан