Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАГШ НАР ЁЖҮД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ


УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНСУ-ын Ёжү их сургуулийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд багш нарын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг Ёжү их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр болов. Мөн багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуусыг солилцооны хөтөлбөрт түлхүү хамруулах бодлого барина гэдгээ онцлон хэллээ. Тиймээс энэ хүрээнд Ёжү их сургуулийн төлөөлөл МУБИС болон Багшийн сургуультай танилцаж хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлохоор ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан