Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Канадын Торонтогын биржид бүртгэлтэй компаниуд манайд давхар бүртгүүлэх хүсэлтээ өгч эхэлсэн


Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс манай улсын Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Манай улсын Хөрөнгийн биржийг лангуу нь хоосон дэлгүүртэй зүйрлэдэг. Тэгэхээр санхүүгийн зах зээлд энэ онд ямар ямар шинэ бүтээгдэхүүн гарав. Цаашдаа ямар бүтээгдэхүүн гарах  вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны чухал зорилго бол хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих юм. Иймд санхүүгийн салбарыг олон тулгууртай хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Энэ онд хоёр IPO, нэг компанийн бонд гарлаа.  Эдгээрийг худалдан авах захиалга нь хүсэлтээсээ давж биелсэн. Тухайлбал, 180-300 хувиар давсан юм. Энэ нь Хөрөнгийн зах зээлд дотоодын хүлээлт өндөр байгааг илэрхийлж буй явдал. Тэгэхээр аль аль талдаа үүрэг хариуцлагаа өндөржүүлж зах зээлээ хөгжүүлэн ажиллах шаардлага байна гэсэн үг.
Нөгөө талаар манай улсад Хөрөнгийн зах зээлийн анхны бирж эхний арилжаагаа амжилттай хийлээ. Тэгээд “Анд энерги” компанийн IPO-г гаргасан. Дахин хэлхэд ирэх жил манай улсын  хөрөнгийн зах зээл тэлнэ. Одоо давхар бүртгэлийн журмыг гаргаад байна. Мөн давхар бүртгэлд орох Хөрөнгийн биржүүдийн жагсаалтыг гаргасан. Иймд ирэх онд гадаадад бүртгэлтэй уул уурхайн компаниуд дотоодод хувьцаагаа арилжах боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр энэ жилийн үйл явц ирэх оны өсөлт гэж харж байна. Одоо Канадын Торонтогын биржид бүртгэлтэй компаниуд манай улсын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх хүсэлтгээ өгч эхэлсэн.
-Өнөөдөр хоёр компани нэгдэж Хөрөнгийн зах зээлд гарч ирлээ. Энэ үйл явцыг та Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-“Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” компанитай нэгдсэн. Ингээд энэ хоёр компани Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа хамтран явуулах боллоо. Тэдний нийт хөрөнгө нь 1.6 тэрбум төгрөг байна. Мөн 1 сая 600 гаруй хувьцаатай. Энэ хувьцаанаас хүмүүс худалдан авах боломжууд нээгдэж байгаа юм.
Ер нь Хөрөнгийн зах зээл  эдийн засагт бий болж буй үр өгөөжийг зохистой хуваарилах хамгийн чухал суваг. Тухайлбал, Австрали улсын эдийн засгийн гол тулгуур нь  уул уурхайн салбар. Иймд  тус салбар ДНБ-нд нь  маш өндөр жин дардаг. Гэвч сүүлийн 20 гаруй жил тус улсад эдийн засгийн ямар нэг хямрал, уналт болоогүй. Хамгийн гол нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээ Хөрөнгийн биржээрээ дамжуулж арилждаг үйл явц эдийн засгийн өсөлтийг нь эрчимжүүлж нөөцийн зөв хуваарилалт болсон. Мөн орлогын тэгш хуваарилалт хамгийн өндөр орон. Бас ядуурал, ажилгүйдлийн асуудлаа шийдэж чадсан. Энэ бэлээхэн жишээ нь уул уурхайн салбар төдийгүй дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд Хөрөнгийн бирж дээр гарч ажиллах нь эдийн засагт маш эерэг нөлөөлдөг болохыг харуулж байна.

-Тэгвэл манай хөрөнгийн зах зээлийн байдал өнөөдөр ямар түвшинд байгаа вэ?

-Өнгөрч буй онд манай санхүүгтийн зах зээл ургац арвинтай байлаа. Дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд нэлээд орж ирсэн. Ингээд эдийн засгийн өсөлт өндөр гарсан 2011 онд байсан үнэлгээнд зэрэгцэн очиж байна.  Өөрөөр хэлбэл сүүлийн 6 жилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тасралтгүй буурч ирсэн. Одоо эргээд өсч эхлээд байгаа юм. Бид үүнийг тогтвортой байх өндөр магадлалтай гэж харж байгаа. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд уг өсөлтийг бий болголоо. Тухайлбал, өнөөдөр “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани “Жинст Увс” компанитай нэгдэж хөрөнгийн зах зээлд орж ирсэн явдал юм. Үүнээс гадна уул уурхайн томоохон компаниудын давхар бүртгэлийн үйл явцыг нээсэн. Иймд цаашдаа  манай хөрөнгийн  зах зээл улам өргөжин тэлнэ.

-Урд нь компаниуд ингэж нэгдээд хөрөнгийн зах зээлд гарч ирж байсан удаа бий юу?

-Ер нь Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэх үйл явц байсан. Харин “Хөрөнгө оруулагч үндэстэн” шиг хаалттай компани үйл ажилагаагаа эрчимжүүлж Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компанитай нэгдэн гарч ирж байгаа нь анхны тохиолдол. Тэгэхээр энэ үйл явдал нь манай хөрөнгийн зах зээлд гарч буй нэг томоохон гэрэл гэгээний эхлэл гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
1
Хамгийн их уншсан