Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш “Бидний ертөнц” тоглолттой


УДБЭТ-ынхан 55 жилийн ойгоо угтан сар бүр нэг мэргэжлийг онцлон ажиллаж байгаа билээ. 2018 оны эхний сар буюу нэгдүгээр сарыг хормейстрүүдийн сар болгон онцолжээ. Сонгодог урлагийн амин сүнс болсон дуурийг хормейстер, найрал дуучидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс хормейстер багш нарын нөр их хөдөлмөр шингэсэн найрал дуучдын гайхамшигт хоолойн аялгууг багтаасан "Бидний ертөнц" концертоо маргааш үзэгчдэдээ толилуулахаар болсон байна. Тус тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, хормейстер багш нарын уран бүтээлийн дээжисээс тоглогдох аж. Дашрамд сонирхуулахад тус театрын захирал Ч.Мөнхзул эрдмийн ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учир түүний оронд УДБЭТ-ыг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс удирдахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан