Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Төөрсөн сүүдэр” өнөөдрөөс үзэгчдийн мэлмийг баясгана


Монголын Урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд энэ оны хамгийн анхны үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэж үзэгчдийн мэлмийг баясгах гэж байна. МУЗ нь энэ удаа уран барималч Наранхүүгийн Сүхбүрэнгийн "Төөрсөн сүүдэр" барималын үзэсгэлэнг өнөөдөр Олимпик ресиденсид байрлах "Улаан гэр" галерейдаа нээх гэж буй нь энэ.

Уран барималч Н.Сүхбүрэн нь 2005 онд Дүрслэх Дизайн Урлагийн сургуулийн керамикийн ангийг төгссөн. 2005-2009 оны хооронд “Монгени” сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн.Тэрээр Франц, Орос, Америк, Япон, Солонгос улсад зохион байгуулагддаг олон улсын наадамд амжилттай оролцоод ирсэн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм.

Тэрээр 2007 онд "Бид 2", "Дүр" хэмээх бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол энэ удаагийн "Төөрсөн сүүдэр" үзэсгэлэн нь түүний 3 дахь бие даасан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн ирэх сарын 6-ныг дуустал Даваа-Баасан гарагт 09:00:18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм билээ.

1 Сэтгэгдэл
Ene uran buteelch dahij uzesgelen gargah yum boluu? 1 uzesgelengiin uzchih yumsandaa zevuun barimal hiideg yum bnlee
Хамгийн их уншсан