Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эл мал арвидна


Аргын тооллын 1 дүгээр сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 14, өглөг охин одтой, хар нохой өдөр. 
Өдрийн наран 08 цаг 08 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваад одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эл мал арвидна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан