Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Хорт хавдраас сэргийлж БИ ЧАДНА - БИД ЧАДНА
Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.
Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны /14.7 хувь/, умайн хүзүүний /7.7 хувь/, уушгины /7.2 хувь/, улаан хоолойн /6.6 хувь/, хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолдож байгаа юм.
Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаархи мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл