Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Харүмафүжи дэвжээнийхээ албан ёсны арга хэмжээнд оролцжээ


Маэгашира Таканоиваг зодсон гэх хэргээсээ болж зодог тайлсан ёкозүна Харүмафүжи Канагава мужид байдаг Изүми Ояаширо гэдэг сүмд болсон Японы уламжлалт баяр “Mame maki” ёслолд оролцжээ. Хэдийгээр аварга маань зодог тайлсан ч дэвжээнийхээ албан ёсны арга хэмжээнд нэр хүндтэйгээр оролцсонд олон хүн талархаж, мөн бахархан хүлээж авчээ. Олны хайр хүндлэлийг хүлээсэн жинхэнэ аварга хүн гэцгээж байсан аж.
Ямартай ч аваргын зодог тайлах ёслол хэдийд болох талаар тов гараагүй байгаа ч Ёкозүна, озэки цолтой бөх зодог тайлахад холбооноос өгдөг мөнгөн тэтгэмжийг нь 30 хувиар хасах шийдвэрийг энэ сарын 1-нд болсон Японы сүмо бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар гаргасан байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан