Бүсгүйчүүд ээ, Найз залуу түрээслэх үү
2018 оны 2 сарын 6

“ Найзынхаа эсвэл танилынхаа хуриманд хамт очих залуу хайж байна” гэх зар та сонсч байсан уу. Хачин сонсогдож байна уу. Тэгвэл орчин үеийн хоёр бүсгүй тутмын нэгд иймэрхүү асуудал зайлшгүй тулгардаг болсон гэнэ. Мэдээж дотны найз, хамтран ажилладаг хүнээсээ тусламж хүсч болно л доо. Гэхдээ яг товлосон өдөр найзад чинь ажил гарч болно. Эсвэл танд бараа болж явахыг хүсэхгүй байвал яах вэ. Гэтэл бүсгүй та тухайн арга хэмжээн дээр ганцаараа очихыг хүсэхгүй, ганцаараа очиж болохгүй нөхцөл байдал үүсвэл асуудлаа хэрхэн шийдэх вэ. 
АНУ-д “Rent A Gent” буюу Жентелмэн түрээслэе гэх шинэ бизнес буй болсон тухай та дуулсан уу.  Ямар ч үйл ажиллагаанд биеэ зөв авч явж чадах, хань бас хамтрагч болох хамгийн тохиромжтой залууг  цагийн 200 ам.доллараар түрээслэхийг энэ компани бүсгүйчүүдэд санал болгодог.

 “Бид өнөөдрийн зах зээл дээр байхгүй тийм үйлчилгээг л санал болгож байна.” хэмээн компанийн захирал хэлээд “Тэр бол хамгаалагч биш. Танд хамгийн тааламжтай цаг хугацааг бэлэглэж чадах дотно хүн чинь байх болно” гэсэн аж.
Мөн түүний хэлснээр ийм үйлчилгээг санал болгосноор “ Сексийн харилцаанаас хол байхыг хүсдэг бүсгүйчүүдэд ухаантай, дур булаам, сэтгэл татам хамтрагчийг илгээснээр тухайн бүсгүй өөртөө итгэлтэй, хүчирхэг харагддаг” гэнэ.

Энэ компанийг 3 жилийн өмнө Сара Шихман гэх бүсгүй байгуулсан бөгөөд бүсгүйчүүдээс дотно харилцаа шаардахгүй, тэднийг дагалдан ямар ч үйл ажиллагаанд явахад бэлэн эрчүүдэд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг юм. Ном их уншдаг, дээд боловсролтой, бас гадаад төрх нь сайхан 150 эрийг  хамтран ажиллах хүсэлт явуулсан залуусаас сонгосон байна. Тэд улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа аж. Бүсгүйчүүд ямар залуутай хамт тухайн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа компанийн сайтаар дамжуулан хайж болдог.Тэд хэзээ ч хуурдагггүй. Таны түрээслэх хүн яг таны хүссэн хүн л байх болно.

“Business Insider”-ийн сэтгүүлч өөрийн биеэр энэ үйлчилгээг туршиж үзсэн гэнэ. “Rent A Gent”-ийн эрчүүд бүгд өөрийн гэсэн ажилтай, бизнестэй. Магадгүй таны түрээслэсэн эр зохиолч, эмч, жүжигчин, найруулагч байж ч болно.  Компанитайгаа интернэтээр гэрээ хийж ажилладаг нь ч бий. 
Гэхдээ энэ үйлчилгээний хамгийн чухал найдвартай зүйл нь та түрээслэсэн эртэйгээ гэр бүлийн болоод найзуудын үдэшлэг, бүүр коктейль үдэшлэгт очсон ч элдэв зүйл болчихвий дээ хэмээн эмээх шаардлагагүйд оршино. Та сэтгэл зоволгүй баяр баяслын мэдэрч, нэг оройг сайхан өнгөрүүлж болно. Хэрвээ хүсвэл таны түрээслэсэн залуу сайхан бүжиглэдэг, хөгжим тоглодог, дуулдаг авьяастай ч байж болно. Яг үнэндээ энэ үйлчилгээг үзүүлдэг 150 залуу бүгд жүжиглэх авьяастай эрчүүд гэнэ. Хэн ч түүнийг үнэнээсээ инээмсэглээд байна уу, эсвэл худлаа дүр эсгээд байна уу гэдгийг огт анзаарч чадахгүй.


Гол нь нэг цагийн хөлс нь 200 ам.доллар гэдгийг л сана. Тэд компанидаа орлогынхоо тал хувийг тушаадаг. Гэхдээ цайны мөнгө авахыг, өгөхийг хориглодоггүй. Жентельмэн эрчүүдэд компаниас таны гарыг атгахыг,  нөхөрсөгөөр тэврэхийг л хүлээн зөвшөөрдөг. Бусдаар таны биед зөвшөөрөлгүй хүрэхийг зөвшөөрдөггүй. 
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.